Баталсан төсвөө “МЭДДЭГГҮЙ” гишүүд

Монгол Улсын 2022 оны төсвийг энэ сарын 12-ны өдөр баталсан. Тэгвэл уг батлагдсан төсөвт “Богд Зонхова” бурхны цогцолбор хөшөөг 32 тэрбумаар барихаар оруулсан нь олон нийтийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байна.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор төслийг баталсан гишүүдээс тодруулга авахад зарим нэг гишүүд уг төслийн талаар мэдээгүй, хэвлэл мэдээллээс мэдсэн хэмээн хариулав.

“Богд Зонхова” цогцолборыг Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойргийн нутаг дэвсгэр буюу Тасганы овоо хэмээх газар бүтээн байгуулах ажил эхэлж байсан аж. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг : “32 тэрбум төгрөгөөр цар тахлын энэ үед хөшөө барина гэдэг бол байж болохгүй. Энэ чинь нэн яаралтай ажил биш”

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг | News.MN

 

“Боловсрол соёл шинжлэл ухааны байнгын хороон дээр энэ асуудлууд заавал хөндөгдөх ёстой. Тэр тусмаа 5  тэрбум төгрөгөөс дээш 30 гаруй тэрбумын төсвийн асуудал байнгын хороон дээр яригдсан байх гэж бодож байгаа.

Нийгэм бодлогын байнгын хорооны даргын хувьд миний бие эрүүл мэндийн сайдын багц, хөдөлмөр нийгмийн сайдын багц дотор юу юу орсон байна, аль нь эрэмбэ дарааллаараа чухал уу, чухал биш үү гэдгийг төсвийн задаргааны хувьд маш сайн анхаарч ажиллаж байсан. Тойрогтоо бол би долоо хоног бүр очиж ажилладаг. Тасганы овоон дээр ямар байшин барилга баригдаад, яагаад нүхлээд байна гэсэн иргэдийн санал гомдлын дагуу бид нар эсэргүүцэж дуугарч байсан” гэв.

УИХ-ын гишүүн Х.Баделхан : “Богд Зонхова” цогцолборын төсөл байсан юм уу?”

76: УИХ-ын гишүүн Х.Баделхан | Zaag.MN

 

“Төсвийн хууль нь дотор “Богд Зонхова” цогцолборын бүтээн байгуулалтын талаар байсан юм уу? Тэрийг анзаараагүй. Мэдээгүй юм байна” хэмээн хээвнэг хариулав.

Монгол улсын иргэдийг төлөөлөн аймаг, сум, дүүрэгдээс сонгогдсон гишүүд наад захын төслийн агуулгыг бүрэн гүйцэд уншиж ойлгох чадваргүй, эргүүлээд асуулт асуусан сэтгүүлчээсээ “Тийм төсөл байсан юм уу?” гэх нь байж боломгүй үйлдэл юм эрхэм гишүүн ээ!

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар : “Засгийн газар энэ асуудлыг над руу бухаж байна”

ШУУД: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна

 

“Богд Зонховын цогцолборын төсөв У.Хүрэлсүхийн ЗГ, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбум төгрөгөөр нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Энэ бол цэвэр гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд “Богд Зонхова” цогцолборын төсөл огт байгаагүй. УИХ дээр 3 гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *