Бизнесийн 120 байгууллага, ААН-ийнхэн нэмэлт тунд бүрэн хамрагджээ

Худалдаа, үйлчилгээ, бизнесийн салбарынхан байгууллага, ААН-ээрээ вакцины нэмэлт 3 дугаар тунд идэвхитэй хамрагдаж эхэллээ. Нийслэлд өчигдрийн байдлаар 120 гаруй байгууллага, ААН дархлаажуулалтын 3 дугаар тунд ажилтнуудаа бүрэн хамруулаад байна.

 

“Цэ энд Цэ” пабын гүйцэтгэх захирал З.Болдбаатар хэлэхдээ,“Худалдаа, бизнесийн салбарынхан вакцинжуулалтын 3 дугаар тунд бүрэн хамрагдвал дахин хязгаарлалт хийж хорио тавихгүйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Хөл хорио тогтоосноор олон хүн ажилгүй болж, ажил төрөл үйлчилгээ бүрэн зогсож байсныг бид биеэрээ туулсан учир үүнийгээ ойлгон 3 дугаар вакцинжуулалтыг өөрсдөөсөө эхэлж, нэмэлт тундаа түлхүү хамрагдахыг салбарынхандаа уриалж байна” гэв. Тус үйлчилгээний газрын 180 гаруй ажилтан буюу нийт ажиллагсдын 98 хувь хамрагдаад байна.

 

Зорилтот бүлгийн 27 хувь нэмэлт тунд хамрагдаад байгаа мэдээтэй байна.

 

Түүнчилэн нийслэлд их, дээд сургуулиудад вакцинжуулалтын цэг ажиллуулснаар одоогийн байдлаар 22 сургууль, коллежийн 20 мянга гаруй оюутан сурагч 3 дахь тундаа хамрагдаад буйг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Энэ бол явуулын өолон түр цэгүүдэд хамрагдсан байдал аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *