Маргааш буюу 6 дугаар сарын 1-нд дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ
Нийслэлийн ИТХ-аас батлан гаргасан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг Нийтийн тээврээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 2/8 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон.
Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Хүүхдийн баяр”-ын өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг.
Тиймээс бүх нийтээрээ амрах энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.