II эмнэлгийн дарга Я.Амаржаргал резидент эмч нарынхаа сургалтын төлбөрийг бэлнээр гаргуулан, өрөөндөө хадгалж байжээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид 2021.11.11 өдөр Улсын II төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг онц их хэмжээний мөнгөн дүн бүхий худалдан авалттай холбоотой хууль зөрчсөн үйлдлүүд нь тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм.
Я.Амаржаргал нь 2019-2021 онд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ингээд Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 10-ны хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлж дараа Улсын II төв эмнэлгийн даргаар томилсон байдаг.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эргэн тойронд хэл ам ихтэй байгаа бололтойй. Тус эмнэлгийн даргаар томилогдсон Я.Амаржаргал нь өмнөх засгийн газрын үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа том хэмжээний авилга ашиг сонирхлын алдаа зөрчил гаргаж халагдсан боловч “халагдан дэвшүүлэгдэж” УХТЭ-ийн захирлын суудалд 2021 оны 1 дүгээр сард ирсэн юм.
Я.Амаржаргалын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, II эмнэлгийн дарга байх хугацаандаа хийсэн хууль бус үйлдлүүдийн талаарх бидэнд олдсон мэдээллийг тоймлон хүргэж байна.
1. Улсын II төв эмнэлгийн 90 жилийн ойг тэмдэглэх нэрийдлээр эрүүл мэндийн даатгалын мөнгөөр худалдан авсан урвалж, оношилгооны хэрэгслийг иргэдэд хэрэглэхгүй хувийн аж ахуйн нэгжийн ажилчдын үзлэгийг “бартер”-ын нөхцлөөр хийжээ. Тодруулбал Таванбогд групп “ГОВЬ” үйлдвэрийн 1800 ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан байна. Ингэхдээ “Говь” компанийн 60,000 төгрөгийн үнэтэй ноолууран майкыг 126.000 төгрөгөөр тооцож бартердсан гэх мэдэээлэл байна.
2. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа КОВИД-19 цар талхын үеийг далимдуулан өндөр үнэтэй оношилгооны багаж хэрэгсэл болох эхо, рентген аппаратыг Б….. ХХК-тай тохироо хийж их хэмжээний мөнгө “угаасан” байж болзошгүй.
3. 2-р эмнэлгийн даргаар ирснийхээ дараа эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг өөрийн хүссэнээрээ хуулийн бичиг баримт, албан тушаалтныг сольж ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, эмнэлгийн дэргэд цэцэрлэг байгуулна хэмээн хамтран ажиллагч байгууллагуудаас хандив тусламж авсан. Үүний үр дүнд ойролцоогоор 500 гаруй сая төгрөгийг хувьдаа ашигласан байж болзошгүй.
4. Эмнэлгийн 90 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаалдаг байгууллагуудаас хандив цуглуулж, хувьдаа завшсан. Хандиваас бүрдсэн орлогыг иргэн С-ын дансаар оруулсан бөгөөд мөнгөн дүн 10 оронтой тоогоор хэмжигдэхүйц байсан гэх мэдээлэл байна.
5. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн резидент эмч нарын сургалтын төлбөрийг төрийн санд байршуулалгүй сургалтын албаны дарга Н.Баярсайхантай (өмнө ЭМЯ-нд хамт ажиллаж байсан) хуйвалдан бэлнээр гар дээр авч, түүнийгээ хувь хүмүүсийн дансруу шилжүүлэн эргэлдүүлсэн байна.
Тодруулбал, 110 гаруй резидент эмчийн төлбөрийн мөнгө 140 гаруй сая төгрөг бүрдсэн аж. Үүн дээр нэмэлтээр 140,000 төгрөгийг резидент эмч нараас хууль бусаар хураан авсан гэнэ. Үүнийг ЭМЯ мэдсэн ч мэдээгүй мэт дуугүй байгаад эмч, мэргэжилтнүүд гайхшаа барж байна.
Дээрх асуудлуудаас үүдэлтэйгээр эмнэлгийн 90 жилийн ойн өмнөх өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түүний албан өрөөнд АТГ-с шалгалт хийхэд албан өрөөнөөс 100 гаруй сая төгрөг бэлнээр гарсан гэх мэдээлэл байна.
Тэрээр хууль хяналтын байгууллагад Аудитын газар тодорхой албан тушаал эрхэлдэг дүүгийнхээ дансаар их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн гэх асуудлаар хамт байцаагдаж байгаа гэнэ. Улсын II эмнэлэг унтуулгын болон нэн шаардлагатай эм тариа тасарсан, төлөвлөгөөт мэс заслууд зогссон байдалтай байгаа аж .
Гэвч АТГ-т шалгагдаж буй Я.Амаржаргал нь 72 цаг хоригдоод суллагдсан бөгөөд үргэлжлүүлэн ажлаа хийсээр байгаа аж.
Үргэлжлэл бий…
Арай ч дээ улайрсан луйварчин б