2021 оны шилдэг шог зураачаар С.Цогтбаяр шалгарлаа

2021 оны шилдэг шог зураачаар С.Цогтбаяр шалгарлаа. Тэрбээр энэ талаараа “Ихэнхи шагналаас ичдэг болсон энэ цаг дор харин бахархаж хүндэтгэмээр нэгэн омогшуулал (Со найз маань өргөмжлөл гэсэн үгийн оронд орлуулж хэлж байж билээ) хүртсэнээ хуваалцья.

Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Эмнести Интернэйшнл” байгууллагатай хамтран зохион байгуулдаг “Шог зургийн үзэсгэлэн”-гийн үеээр нэг ийм шагнал авлаа. Мэргэжил нэгт нөхдийн маань үнэлгээ үнэлэмж болохоор бүр л үнэ цэнэтэй, утга учиртай. Байгуулагдаад удаагүй байгаа “Шогч Бийр” шог зураачдын холбооноос жил бүр шилдгээ шалгаруулж байх шийдвэр гарсны анхных нь энэ бөлгөө.

Цомын загварыг манай барималч, шог зураач Н.Оргил маань хийсэн бөгөөд хад чулууг хага яран ургаж буй цэцгийн дэлбээ нь бийрийн хэлбэртэй байгаа нь юунд ч үл хоригдох үзэл санаа, үнэний төлөө дуугарч чадах уран бүтээлийг билэгдсэн аж.

Сонгож авсан ардчилал эрх чөлөөний замаараа алдаа оноогоо цэгнэн дүгнэж улам урагшлахуу аль эсвэл нэг намын дарангуйлал, үзэл суртлын нөлөөлөл, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжыг нь улам ихээр хааж боох цензуртай тоталитар дэглэм рүү буцах уу гэдэг салаа зам дээр ирчихээд байгаа эгзэгтэй энэ л цаг үед ийнхүү шог зураачид маань нэгдэж нийлж эргэнд сэргэж өндийж байгаа чухам л цагаа олсон хувьсгалын тохироо, чөлөө завшаан хэмээн сэтгэл өег өөдрөг, цоглог цовоо болж ирж байна шүү. Бид хамтдаа байхдаа илүү хүчтэй” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments