|

Японы эрдэмтэд Коронавирусийг хэт ягаан туяагаар илрүүлдэг маск бүтээжээ

Японы их сургуулийн эрдэмтэдийн баг хэт ягаан туяагаар гэрэлтдэг, өмссөн хүн коронавирусийн халдвар авсан тохиолдолд гэрэл нь асаж мэдэгддэг шүүлтүүртэй маскны загварыг бүтээжээ.

ダチョウ抗体を用いた不織布マスクで、呼気からの新型コロナウイルスを可視化:医療機器ニュース - MONOist

 

Энэхүү маск нь эсрэг бие агуулсан флюресцент будагч бодисоор шүршихэд вирусийн ул мөрийг харуулдаг шүүлтүүртэй гэнэ.Эрдэмтдийн баг ирэх 2022 онд энэхүү маскыг худалдаалах зөвшөөрлийг Японы Засгийн газар ногоон гэрлээр дэмжинэ гэж найдаж байгаа аж.

Төслийн баг маск зарах зөвшөөрлийг ирэх онд авна гэж төлөвлөж байгаа аж. Киото мужийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн маск нь давхаргууддаа нэмэлт шүүлтүүр агуулдаг ба хэрэв вирус тогтсон байвал хэт ягаан туяаны гэрэлд тэрхүү шүүлтүүр дээр тодорч харагдах аж. Тэд эхлээд тэмээн хяруулд  вирусийн идэвхгүй хэлбэрийг тарьж энэ аргыг боловсруулсан ба тэдний өндөгнөөс бактери, вирусийн эсрэг дархлааны системээр үүсгэгддэг уураг болох эсрэг бие гарган авч, флюресцент ашиглан тодорч харагдуулахыг судалжээ.

Судлаач Ясухиро Цукамотогийн хэлж буйгаар ковидын халдвар авсан 32 хүнийг хамруулан 10 хоногийн хугацаанд туршилт хийжээ. Эдгээр 32 хүний зүүсэн амны хаалт руу эсрэг бие цацаж, хэт ягаан туяаны гэрэлд байлгасны дараа тод гэрэлтэн вирусын ул мөрийг харуулжээ. Мөн өвчтөнүүд эдгэрч, вирусийн ачаалал багассанаар ягаан туяа гэрэлтэх нь цаг хугацааны явцад бүдгэрч байгааг тогтоожээ.

Цукамото багийнхан дараагийн шатанд туршилтаар 150 оролцогчид маскаа зүүлгэхийг төлөвлөж байгаа ба ирэх 2022 онд  маск худалдаалах зөвшөөрлийг Японы Засгийн газар ногоон гэрлээр дэмжинэ гэж найдаж байгаа аж.

Эх сурвалж: Business Insider

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *