“Шинэ жилийн баярын уур амьсгал орсон үед хүний эрхийн сонсгол зохион байгуулахыг дэмжихгүй”

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Монгол Улсын Үндсэн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй байдаг. Үүнийг Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулиар зөрчиж байна.

Иргэдийн тавьсан саналын дагуу бид УИХ-ын чуулган дээр сонсгол зохион байгуулах санал гаргасан.Энэ саналыг дэмжин 37 гишүүн гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн хугацаанд арванхоёрдугаар сарын 30-нд энэхүү сонсголын Хууль зүйн байнгын хороонд явуулах санал гараад дэмжигдсэн. Үүнд УИХ дахь АН-ын бүлэг санал нийлэхгүй байна.

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон нөхцөлд яриад өнгөрсөн нэр төдий зүйл болох гээд байна. Тийм учраас энэхүү сонсголыг хойшлуулан он гаргаад ярилцах санал гаргасан ч дэмжигдээгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *