ЭМЯ: Умайн хүзүүний хавдрын шинжилгээг гурван жил тутамд үнэ төлбөргүй өгөх боломжтой
Эрүүл мэндийн яамнаас 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хавдрын шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийг биедээ тээснээс хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг. Өөрөөр хэлбэл халдвар авсан даруйд хавдар болдоггүй учраас энэхүү өвчлөлөөс та өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой юм.
30-аас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээг гурван жил тутамд нэг удаа харьяа, дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвд даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой аж.