Д.Амарбаясгалан: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдэд МАН ёс суртахууны шахалт үзүүлнэ

МАН-ын генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлтэй холбоо хамаарал бүхий намын гишүүддээ  ямар хариуцлага тооцох талаар дараах байр суурь илэрхийллээ.

Тэрээр “Та бүхэн анзаарсан бол нам дотор ёс зүйн алдаа дутагдал гаргасан хариуцлага алдсан этгээдүүдэд хариуцлага тооцох алхмуудыг бид эхлүүлсэн. Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд ялгавартай хандахгүй байх чиглэл дээр онцгойлон анхаарч байгаа.

Нөгөө талаасаа сүүлийн үед олон нийтийг бухимдуулж байгаа олон нийт төдийгүй улстөрийн нам тэр дундаа эрх барьж байгаа Монгол ардын намын олон мянган гишүүдийн уур бухидлыг хүргэж байгаа Хөгжлийн банктай холбоотой өрийн зарим зүйлсийг бид тэсэхгүй, тэвчихгүй хатуу тэмцье гэж байгаа юм.

Яагаад зарим гэж хэлж байна гэхээр Хөгжлийн банк бол олон зээлдэгчтэй  олон янзын төслийг хэрэгжүүлж ирсэн 10 гаруй жилийн түүхтэй банк байгаа. Энэ банкинд мэдээж амжилттай хэрэгжүүлээд зээлээ цаг хугацаанд нь төлөөд эх орныхоо эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулаад явж байгаа нэг хэсэг байна.

Энэ зээлийг аваад төслөө хэрэгжүүлчихсэн, мөнгөө төлөх боломжтой мөртлөө зээлээ төлдөггүй нэг хэсэг байна. Хүүг нь төлдөггүй, алдангиа төлдөггүй. Өмнөөс нь Хөгжлийн банк гадаад талдаа авсан зээлийнх нь хүү төлбөрийг төлөөд байж байдаг.  Нэг ёсондоо шударга бус үйлдлийг хийж байгаа  хэсэг бий. Ахиад ярих юм бол зээл авчихаад зориулалтын бусаар ашиглачихсан. Бидний ойлгож байгаагаар бол залилангийн шинж чанартай гэж үзнэ. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авахдаа төсөл бичиж авчихаад,  тэр их мөнгөө зориулалтын бусаар ашиглачихсан. Үйлдвэр аж ахуй нэгж байгуулна гэж авангуутаа орон сууц бариад хөрвүүлчихсэн ч байдаг юм уу.  Янз янзын алхмуудыг хийчихсэн этгээдүүдтэй бид гурав дөрвөн шатлал бий болгоод тэмцэнэ.

Тэмцэх хэлбэрийг бол хоёр гурван янзаар харж байна. Улс төрийн намын хувьд шууд хариуцлага хүлээлгэнэ, шууд хорино гэж ярихаасаа илүүтэйгээр улстөрийн бусад намуудтайгаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтраад тэдгээр зээлдэгч нарт ёс суртахууны хувьд шахалт үзүүлж ажиллах ёстой гэж үзэж байна.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *