Япон Улс ОХУ-ын эсрэг хориг тавилаа
Украины хямралтай холбогдуулан Европын орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхлээд буй. Тэгвэл Японы Засгийн газраас ОХУ-ын эсрэг хориг тогтоох талаар мэдэгдэл хийлээ.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ” БНДАУ, БНЛАУ гэж нэрлэж буй бүгд найрамдах улсуудын төлөөлөгчдөд виз олгохыг хориглох, мөн тэдний хөрөнгийг битүүмжлэх, зорчих эрхийг нь хязгаарлаж буй юм. Мөн экспорт, импорт хийхийг хориглож байна” гэлээ.
Япон улсын Засгийн газраас ОХУ-ын энэ үйлдэл нь Украины бүрэн эрх, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзжээ.