УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 159 ширхэг барилгыг хураан авчээ
Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хөрөнгийг хураан авсан байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ “Капитал банкны битүүмжлэгдсэн хөрөнгө дотор үйлчилгээний объект 44 ширхэг, үнэлгээ 52.4 тэрбум, мөн 1.9 тэрбумын үнэлгээтэй долоон үйлдвэр байгаа. Түүнчлэн 32 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 46 орон сууцыг битүүмжлээд байна. Мөн 82 ширхэг нэгж талбарын дугаартай, 26.6 тэрбумын үнэлгээтэй газар, 2.3 тэрбум төгрөгийн дөрвөн ширэг зоорь хураасан. Мөн баригдаж дуусаагүй 656 сая төгрөгийн үнэлгээтэй гурван барилга, пермийн барилга, агуулах, гарааш, нийтдээ 195 ширхэг барилгыг хурааж аваад байна” гэжээ.