Гемодиализын тусламж, үйлчилгээний асуудлаар цахим хурал зохион байгууллаа

Тус хуралд Эрүүл мэндийн яамны Анхан, лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Анхан, лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Номингэрэл, Анхан лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Э.Тэмүүлээ, УНТЭ-ийн бөөрний зөвлөх эмч, Амбулаторийн тасгийн эрхлэгч Д.Чулуунцэцэг, Нийслэл, Орон нутгийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд болон гемодиализын тусламж үйлчилгээ үзүүлдэг нийт 32 байгууллагын 61 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү хурлаар ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор нэмэгдүүлж баталсан тусламж, үйлчилгээний санхүүжилт болон гемодиализын тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний шинэчлэгдсэн зааврын төслийг танилцуулан санал солилцлоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *