“Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ” хэлэлцүүлэг болж байна

Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яам, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ” сэдэвт онлайн хэлэлцүүлэг өнөөдөр /2021.03.05/ болж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт хүндэт зочноор Монгол Улсын Их Хурлын гишүүн, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг оролцож  “Тэгш бус байдлыг бууруулахын төлөө эмэгтэйчүүдийн улс төр дэх төлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Японы Софиа их сургуулийн профессор, доктор Мари Миүра “Жендэрийн тэгш байдлын төлөөх эмэгтэйчүүдийн хѳдѳлгѳѳн: соёлын шилжилт ба хууль эрх зүйн өөрчлөлт” сэдвээр

Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг “Эмэгтэйчүүдийн талаарх хэвлэл мэдээлэл ба олон нийтийн хандлага: Социализмын болон түүний дараах үед” сэдвээр тус тус илтгэл тавьж, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, улс төрийн оролцооны үнэ цэнийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцүүлгийг Жендерийн үндэсний хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо дэмжин оролцож байна.

Эмэгтэйчүүдээ дэмжиж, улс төр, нийгмийн хөгжилд шинэ хандлага, соёл бий болгож, оролцоо, тэгш төлөөллийг нэмэгдүүлэх гарцын талаар зөвлөлдөн, санал дүгнэлт боловсруулах “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ” сэдэвт энэхүү хэлэлцүүлэг нь оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд

https://forms.gle/xtb4ras4SCLgHbXh6 линкээр дарж бүртгүүлэх боломжтой. Мөн оролцогчдод сертификат олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99100697, 99800609 дугаарын утсаар аваарай.

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *