Хүүхэд түлэгдсэн тохиолдолд мэс заслын төлбөрийг ЭМД 100% төлнө

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны 1 дүгээр сарын 21 өдрийн 3 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна.

Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100% төлөхөөр тусгаж өгсөн. ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн судалгаагаар 0-5 насны нийт 11,000 хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 8,387 нь ГССҮТ-өөр тусламж үйлчилгээ авсан байна.

2019 онд 1,400 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 50-60 хувь буюу 600 орчим хүүхэд мэс засал эмчилгээнд ордог. Түүний дийлэнх хувь нь хүнд түлэгдэлтээр эрчимт эмчилгээний тасагт эмчлэгддэг. 0-5 насны хүүхдийн эндэгдэлт нас баралтын гол шалтгаанд түлэгдэлтийн шалтгаан нэн тэргүүнд бичигддэг байна.

Түлэгдэлт нь бага насны хүүхдийн амь насанд шууд сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм. Түлэгдэлтийг эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээ донор арьс нөхөх мэс засал хийгддэг. Өмнө нь донор арьсыг гаднаас өндөр өртөгөөр авдаг байсан бол одоо эх орондоо даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж нээгдэж байгаа  аж.

Эх сурвалж: ЭМЯ

Similar Posts

3 Comments

  1. Hi! I’m at work surfing around your blog from my new iphone 3gs! Just wanted to say I love reading through your blog and look forward to all your posts! Carry on the outstanding work!

  2. Howdy, i read your blog occasionally and i own a similar one and i was just curious if you get a lot of spam comments? If so how do you reduce it, any plugin or anything you can advise? I get so much lately it’s driving me mad so any help is very much appreciated.

  3. Hey very cool web site!! Man .. Beautiful .. Wonderful .. I will bookmark your website and take the feeds alsoKI’m satisfied to search out numerous helpful info here within the put up, we’d like work out extra techniques on this regard, thank you for sharing. . . . . .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *