“Замын хөдөлгөөний цагаан толгой-2024” тэмцээний шилдгүүд шалгарлаа

Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2024” цогцолбор тэмцээнийг Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаанзагалмайн хороо хамтран зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан тэмцээнд 34 цэцэрлэгийн 340 хүүхэд, багачууд багш, эцэг эхчүүдийн хамт амжилттай оролцлоо.
Тэмцээний тэргүүн байрт 24 дүгээр цэцэрлэг, дэд байрт 234 дүгээр цэцэрлэг, гутгаар байрт 25 дугаар цэцэрлэг, тусгай байрт 248, 109 дүгээр цэцэрлэгүүд шалгарав. Тэмцээний шилдгүүд Засаг даргын нэрэмжит Өргөмжлөл, медаль урамшууллаар шагнуулж, нийт оролцсон хүүхдүүддээ бэлэг гардууллаа.
+7

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments