Өглөө 05:00 цагаас эхлэн хайрга шороог цэвэрлэж зам чөлөөлж байна

Өнөөдөр өглөө 05:00 цагаас эхлэн зам цэвэрлэгээ хийж эхэлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.

Тодруулбал “Зайсангийн гудамж, Дарь-эхийн зам, Дамбадаржаа, Монель, Их засаг 1000 оюутны байр орчим, Баянхошуугийн зам, Өргөө кино театрын арын уулзвар, Эх нялхсын уулзвар, Ард Аюушийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрны баруун зүүн тал, Гандигийн гудамж, Нүхт, Өлзийт,Чингүнжав, Энхтайваны өргөн чөлөөний замуудад үерийн усаар түрэгдэж орж ирсэн хайрга шороог цэвэрлэж замыг чөлөөлөх ажлуудыг хийж байна.

Ялангуяа гэр хорооллын гудамж шороон замтай нийлдэг хэсгүүдэд илүү шороо урсаж орж ирж байгаа тул хүн хүч, машин техникийг нэмж гаргажээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments