Жолооч нарын 73 тэрбумын торгуулийг Өршөөлийн хуульд хамруулна
Өршөөлийн тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын танилцуулснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаар болжээ.
Манай улсад нийт бүртгэгдсэн зөрчлийн хэргийн зургаан сая 696 мянга 529 нь буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байна.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас зургаан 154 мянга 933 удаагийн зөрчилд 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, 82 тэрбум 339 сая төгрөгийн торгууль өршөөлд хамрагдах ажээ.