С.Энхболд: Менингоккийн халдвар авсан нэг хүүхдийн биеийн байдал маш хүнд хэвтэн эмчлүүлж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Монгол улсад жилдээ томуу, томуу төст өвчнөөр 120-130 мянган хүүхэд өвддөг. Эдгээр хүүхдүүдэд өрхийн эмнэлгээр дамжуулах болон анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Сүүлийн үед томуу, томуу төст өвчин олширсонтой холбоотой эмнэлгийн орны ачааллын талаар их яригдаж байна. Үүнтэй холбоотой Нийслэлийн 9 дүүрэгт амбулаторууд уртасгасан цагаар ажиллаж мөн нэмэлт ор дэлгэж байна.
Цахилгаан менингит буюу Менингоккийн халдвар жил болгон гардаг. Сүүлийн таван жилд 10 орчим дэгдэлт гарсан буюу “Нэг тохиолд Нэг дэгдэлт” гэж үздэг. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн нэг айлын хоёр хүүхэд Менингоккийн халдвар батлагдаж, нэг нь амь эрсдэж, нэг хүүхэд маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна.
Урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д вакцин хийгдэж байна.
Г.ОЮУНТУЯА