БНСУ-д нэг өдөрт 620 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 400 гаруй хүн нас баржээ
Дэлхийн зарим улсад коронавируст халдвар анх дэгдэж байснаас ч хүнд нөхцөл үүсээд байна. БНХАУ-ын хотод халдвар дахин дэгдэж, өдөрт 3000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Герман Улс ч мөн халдвар анх дэгдэж байснаас ч олон тохиолдол бүртгэгдэж байгааг мэдэгджээ. БНСУ-д ч бас Омикрон хувилбараар өвчилсөн хүний тоо дээд цэгтээ хүрээд байна.
Тухайлбал, Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) Пүрэв гарагт 621,328 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 62 нь гадаадаас ирсэн хүмүүс байна гэсэн талаар Ёнхап агентлаг мэдээллээ. Мөн 429 иргэн тухайн өдөр халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр нийт нас барсан тохиолдол 11 мянга давлаа. Эрүүл мэндийн байгууллагууд Омикроны дэгдэлт таамаглаж байснаас ч өндөр байгааг онцолсон байна.
Тус улс өмнөх давалгааг хяналтандаа байлгахад ашигласан туршилт, хавьтлыг мөрдөх, хорио цээрийн дэглэмийг сулруулсан бөгөөд Пүрэв гаригт хүн амын нас баралтын хамгийн өндөр тохиолдол бүртгэгдсэн ч нас баралтын түвшин бусад улс орнуудтай харьцуулахад 0.14 хувьтай хэвээр байна.