|

Монгол улсад гадаадын 4,537 иргэн коронавирусын эсрэг вакцинд хамрагджээ

Цар тахлын нөхцөл байдал намжиж, халдварын тохиолдол буурсантай холбоотойгоор энэ оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Монгол Улс хилээ нээж, вакцины бүрэн тунтай жуулчдад нээлттэй орон болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарласан.

Энэ үеэр тэрбээр “Вакцинд хамрагдаж чадаагүй байсан ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах боломж нээлттэй гэдгийг зарлаж байна ” хэмээн мэдэгдсэн юм.

Иймд тус өдрөөс хойш гадаадаас хэчнээн иргэн Монголд ирсэн болон хэдэн гадаад иргэн манай улсад вакцинд хамрагдсан болохыг холбогдох эх сурвалжуудаас тодруулав.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 4,537 гадаадын иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байсныг ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд хэлэв.

Энэ нь вакцины бүрэн тун буюу коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн 2,173,135 иргэний /2022.03.03-ны өдрийн байдлаар/ 0.2 хувийг эзэлж байна.

Харин аль улсын хэчнээн иргэн ямар вакцин хийлгэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгөх боломжгүй гэлээ.

Ташрамд дурдахад, хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсад 123 улсын 16,389 гадаад иргэн оршин сууж байна.

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *