|

Киев хотын худалдааны төв Оросын пуужинд өртжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай хийх хэлэлцээг Иерусалимд зохион байгуулах талаарх мэдээллийг өчигдөр олон нийтэд мэдээлсэн.

Харин нөгөө талд хэлэлцээр хийх хүсэл байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр. Учир нь Украины Киев хотын худалдааны төв өчигдөр орой Оросын пуужинд өртжээ.

Энэхүү дэлбэрэлтийг Украины Онцгой байдлын албаныхан дүрс бичлэгт буулгаж амжсан байна. Киевийн Подильский дүүрэгт болсон халдлагын үеэр одоогийн байдлаар найман хүн амь үрэгдсэн гэж эрх баригчид мэдээлсэн бөгөөд гал сөнөөгчид нуранги дор гацсан хүмүүсийг аврахаар ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж : CNN

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *