Б.Жавхлан: Ажлын байрыг дэмжих зорилгоор 50 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН зээл олгоно
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөллөөс хамтарч хийж байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Өнөөдрөөс албан ёсоор ажлын байрыг дэмжих 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээлийн үйлчилгээ эхэлж байна. Арилжаа болон төв банкныхантай хамтарсан судалгаа, хэлэлцээрийн үндсэн дээр эдгээр асуудлыг шийдвэрлэсэн болно. “НӨАТ төлөгч” гэсэн ганц л зээлийн нөхцөлтэй. Бичил болон өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана.
Хөл хорионд нэрвэгдсэн олон иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнд хэрэглээний зээл орохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Зөвхөн бизнес эрхэлдэг, ажлын байр олгодог, цалинжуулдаг иргэдэд зээл олгох боломжтой.
Нийт зээлийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сан хариуцна. Иргэдэд олгох зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг.
Банкны өөрийн үүсвэрээр эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийнэ.
Аж ахуй нэгжүүд өмнөх зээлүүдээ 3 хувийн хүүтэй зээлрүү шилжүүлэх боломжтой. Мэргэжлийн институдуудээр энэ зээл нь дамжина.
ААН-үүд 500 хүртэл сая төгрөгийн зээл авна. НӨАТ төлөгч байх нь зөвхөн ААН-үүдэд хамаарна. Бизнес эрхлэгч иргэдэд энэ босгыг тавихгүй. Энэ бол төрөөс гаргасан шинэлэг үйлчилгээ гэж хэлж болно. Өмнө нь өндөр хүүтэй зээл авсан ААН-үүд зээлээ 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж болно.
Банкууд энэ зээлийг олгох тул ямар нэг хий гарахгүй. Гэхдээ мөнгө хүүлэх гэх мэт хууль бус үйлдэл гаргавал тухайн зээлийг 15-16 хувийн хүүтэй зээлд шилжүүлнэ. Энэ хяналтыг Монголбанк тавина.