Хөгжлийн банкны зээлийг “сахал” хочит Д.Эрдэнэбилэг төлөх үү, төр төлөх үү?

Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгонд байрлах Цемент шохой ХК-ийг  хувьчилсан Төрийн өмчийн хорооны тогтоолыг Засгийн газраас хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Цемент шохой ХК-д ажиллаж , удирдлагыг томилоод байгаа юм. 
Нэг талд төр хувийн хэвшлийг дээрэмдэж, өмчийг булааж авч байна гэх шүүмжлэл байхад нөгөө талд эзэнгүйдсэн өмчөө төрд авч, үйл ажиллагааг нь сайжруулах нь зөв гэх  зөвтгөл явж буй. 
Тэгвэл Цемент  шохой ХК  захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод буй Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар дараах мэдээллийг цахим хуудаснаа хуваалцжээ. 
Тэрээр  “Хөтөлийн цемент шохойг луйвардаж авсан (Сахал) Д.Эрдэнэбилэгийн цаасны компани “Бэйзмент” ХХК нь 2015 онд нэрээ өөрчилж, олон нийтийг төөрөгдүүлэх “Хөтөл” ХХК болсон. Энэ компани нь Хөгжлийн банкнаас 2012 онд 61 сая ам доллар аваад нэг ч төгрөг эргэн төлөөгүй. Өнөөдөр хүүгийн зардалтайгаа нийлээд 105 орчим сая ам доллар буюу багадаа 300 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй байна.
2018 онд “Бэйзмент” (Хөтөл ХХК)-ийг бэлгэнд авсан гэх Бөх-Очир нас барсан. Түүнд Д.Мишиг нарын гэх 3 хүн энэхүү бэлгийг 2015 онд өгсөн. Д.Мишиг нь нөгөө хууль бусаар төрийн мөнгийг угааж Эрдэнэтийг луйвардаж авахад оролцсон М.Батсуурь шүүгчийн аав нь. Их сонин тохиол биш гэж үү?
Х.Баттулга Барилга, хот байгуулалтын сайд байхдаа 2012 оны 01 сарын 12-д Хөтөлд хөрөнгө оруулалт хийх ажлын хэсэг гээч тогтоол гаргаж, нэг хоногийн дотор дэлхийн 9 том банк санхүү, хөрөнгө оруулалалтын байгууллагад урилга явуулж, Бэйзментийг үндэсний компани гэх үндэслэлээр сонгосон байдаг. Үнэндээ цаасны, хөрөнгөгүй, орлогогүй, Дарханы төмөрлөгийг хуссан Д.Эрдэнэбилэгийн QSC компанитай 2008 онд нэг өдөр мэндэлсэн компани. Маск худалдан авах тендер ч 24 цагийн дотор тендер зарлаад оролцогчдод урилга явуулаад, тэгээд шалгардаг юм байхгүй. Гайхалтай хурдтай байгаа биз?
Хачирхалтай нь энэ тендерийг “24 цагийн дотор” гялалзуулсан хүн нь Ууганбаяр гэх Х.Баттулгын зөвлөх нь. Өдгөө АТГ-д шалгагдаж, амиа егүүтгэж магадгүй үндэслэлээр шоронд хоригдож, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж буй нөхөр. Ууганбаяр 30 гаран насны залуу. Нөгөө Шинэ яармаг төслийг хэрэгжүүлэх нэрийдлээр төрийх өмчийн компани ТОСК-ийн хөрөнгийг барьцаалаад 120 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй байгаа “Нью Яармаг хаусинг Прожект” гэх Х.Баттулгын нуугдмал компанийн эзэн. Яг л Талийгаач Бөх-Очироор халхэвч хийж байсан “Хөтөл” ХХК шиг…
Талийгаач М.Бөх-Очирын эхнэр хүүхэд нь өв залгамжлахаас хуулийн хугацаанд татгалзсан. Ингээд Хөтөл ХХК эзэнгүй, төлөөлөх удирдлагагүй болсноор Хөгжлийн банкийг төлөх эзэнгүй болсон. Хөгжлийн банк удаа дараа талийгаачийн эхнэр хүүхдэд өвөө авч, өрөө төлөөчээ гэдэг шаардлага хүргүүлсэн байдаг. Шүүхэд ч өгч. Гэвч шүүх Хөтөл ХХК-г төлөөлөх хүн байхгүй гэсэн шалтгаанаар Хөгжлийн банкны нэхэмжлэлийг буцаагаад байж. Ингээд 305 орчим (өнөөдөр бүр нэмэгдсэн байгаа) төгрөг төлөх эзэнгүй болсон.
Гэтэл өнөөдөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хууль бусаар хулгайлж авсан, ядахдаа нөгөө Хөтөлийг 50 жил ашиглах ордтой, үйлдвэртэй нь, дэд бүтэц, дулааны станцтай нь ердөө 4 өрөө байрны мөнгө болох 1.3 тэрбум төгрөгөөр авахаар болсон ч тэрийгээ ч хуулийн 30 хоногийн хугацаанд нь төлөөгүй байдаг. ЗГ луйврын энэ хувьчлал, дээрмийг зогсоосон олон шалтгааны нэг нь л энэ.
Энэ бүгдээс дүгнэхэд Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар талийгаачийн хүүхдүүдийг дарамталж өв эзэмшүүлээгүй, гол зорилго нь Хөгжлийн банкны өрийг төлөх эзэн биегүй, хариуцагчгүй байлгах явдал. Талийгаач Бөх-Очир нь 2000 онд Мах импекс, 2009 оноос ХХБ, дараа нь Хөтөл цемент шохой үйлдвэрт, нас барах үедээ Д.Эрдэнэбилэгийн луйвардаж авсан Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан нь Нийгмийн даатгал төлөлтөөр нь баталгаажсан.
Энэ хулгайч нар өнөөдөр талийгаачийн хүү гэх Тулгыг гаргаж ирж өв залгамжлах хүсэлт өгсөн ч ЗГ өвийг нь авахуулахгүй байгаа юм шиг, өнчин өрөөсөн жаахан хүүгийн өмчийг төр дээрэмдээд байгаа юм шиг жүжигт тоглуулж байгаа. Үнэндээ Тулга нь талийгаачийг 2018 онд нас барснаас нь хойш 2021 онд өвөө авъя гэдэг хүсэлтийг нотариатад өгдөг. Гэсэн ч иргэний хуулиар өв эзэмшигч нас барснаас хойш 1 жилийн дотор хүсэлтээ гаргах ёстой ч тэр хугацаагаа ашиглаагүй. Ингээд “Хөтөл” ХХК өнөөдөр эзэнгүй болсон түүх ийм юм.
Тулга өнөөдөр ямар дарамтанд орж буйг мэдэхгүй. 30 гаруйхан настай хүү. Нөгөө Эрдэнэтийн захирал гэх Пүрэвтүвшин хүү шиг цаасны компанийн “тэрбумтан”-ны дүр. Танил дүр. Их л хэцүү байгаа байх. Өвөө авахаар 305 тэрбум төгрөгийн өрөнд орно. Хөгжлийн банк 30 гаруйхан настай энэ хүүгээс хуулийн хүрээнд өрөө нэхнэ. Мөн Эрдэнэбилэгийн бас баахан мөнгө угаасан хууль бус орлогоос үүдэлтэй 70 гаруй тэрбум төгрөгийн өр “Хөтөл” ( хуучнаар Бэйзмент) ХХК-д бий.
Өр зээлээ төлөх болохоор эзэнгүй компани, төр өмчөө авъя гэхээр эзэн гарч ирээд байдаг. Үнэндээ Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг тэргүүтэй мафиуд талийгаачийн гэр бүлээр тоглочихлоо л гэж харж байна.
Төр буцааж авсан Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК бол лавлагаагаар банкинд өргүй гэж гардаг. Харин луйвардаж аваад дээр нь эцэг компаниар эзэн суучихсан Д.Эрдэнэбилэгийн Бэйзмент (Хөтөл ХХК) бол хөгжлийн банкинд өртэй. ЗГ луйварчдаас өмчөө салгаж, эцэг охин компанийн хүйн холбоог тасалснаар төрийн өмч ард түмэндээ, Хөтөлчүүддээ буцаж ирж байна.
Хөгжлийн банкны өрийг Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК биш Сахал Эрдэнэбилэгийн “Хөтөл” ХХК төлнө гэдэг нь ийм учиртай буюу. Цувралаар үе шаттай луйврын баримтууд цааш дэлгэгдэнэ”  гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *