Найман настай охиныг таксины жолооч залуу хүчиндсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Өчигдөр /2022.03.31/ 18 цагийн үед Ховд аймгийн нутаг дэвсгэрт найман настай охин Д-г таксины жолооч хүчиндсэн байж болзошгүй гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Хэргийг тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт өчигдөр 18:00 цаг орчимд 8 настай охин Д-г таксины жолооч хүчиндсэн байж болзошгүй гэх дуудлага Ховд аймаг дахь цагдаагийн газарт иржээ. Хохирогч охин орой хичээлээ тараад гэртээ ирсэн боловч гэр нь цоожтой байсан учир гэрээсээ холдож явсан байна.  Цагдаагийн алба хаагчийн хэлж байгаагаар энэ хэрэг гадна орчин буюу гудамжинд үйлдэгдсэн байх магадлалтай гэв.

Уг хэргийг үйлдсэн этгээдийн мэдээлэл одоогийн байдлаар тодорхойгүй байна. Энэ хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газар шалгаж мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ хараа хяналт тавьж, орой үдшийн цагаар хүүхдээ ганцааранг нь явуулахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.  

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *