Гэртээ хүүхэдтэйгээ байсан согтуу иргэн галын аюулд орсныг аварчээ

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жинст багийн 13 дугаар байранд айлын хаалга онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:12 цагт очиж, тус байранд оршин суугч иргэн Ц /бага, насны хүүхэдтэй байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, галын аюул гарч болзошгүй байсан/-ын байрны хаалгыг онгойлгож, Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *