Согтуу жолоочтой автомашин осол гаргажээ

Зам, тээврийн осол: Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянцагаан баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн урд тал дахь автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 01:17 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:21 цагт очиход “Королла” загварын автомашин, “Даюун 325ОРА” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Королла” загварын суудлын автомашины жолооч Б /55 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments