Черчиллийн ишлэлийг хулгайлагч О.Тэнүүн
Энэ жилийн Шарк танк-д шинэ шүүгчид нэмэгдэж үзэгчдийн анхаарлыг татаад байгаа билээ. Эдгээр эрхмүүд дундаас аав, ахынхаа нөлөөгөөр бизнесээ 0-ээс эхэлж үзээгүй байж чадварлаг бизнес эрхлэгч шаркуудтай мөр зэрэгцэн сууж, шүүгчээр сонгогдсон хэмээн олны дунд эгдүүцсэн сэтгэгдлийн эзэн болсон О.Тэнүүн улс төрийн гарамгай зүтгэлтэн, уран илтгэгч, түүхч Черчиллийн ишлэлийг өөрийн хэлсэн үг шиг Монгол хэлнээ хөрвүүлэн хэлжээ.
Үүнийг нь “Оюуны өмчийг дээдлэгч” хэмээх уриатай Монгол HD телевиз нийтэлсэн нь хачирхалтай. Олон улсын нэвтрүүлгийг албан ёсны эрхтэй нутагшуулан цацдаг том телевиз энэ зэргийн олонд түгсэн алдартны ишлэлийг мэдэхгүй дээ юу? эсвэл иргэд биднийгээ Черчилль эрхмийн ишлэлийг мэдэхгүй гэж бодсон уу?