Цагдаагийн байр руу буудсан этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 5-ны өдрийн 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум, Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах Сум дундын цагдаагийн тасгийн байр руу мотоциклотой этгээд хоёр удаа буудсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Тариат суманд оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй Ш гэгч согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр руу хоёр удаа буудаад, зугтаасан байна. Тухайн этгээд галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн Ш-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байхад нь олж баривчилжээ.

Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй байгаа аж. Иргэн Ш нь тухайн шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *