СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцны гаднаас машин хулгайлсан 16 настай хүүхдүүдийг баривчиллаа

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орцны гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй зохион байгуулж алдагдсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж тус дүүргийн нутаг дэвсгэрт ууланд эзгүй газарт үлдээсэн байсныг олж тогтоон, хэргийг 16 настай эрэгтэй “Т” болон “Н” нар үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Дөлгөөн
Дөлгөөн
1 year ago

Цагдаа нар олдоггүй штэ цагдаа олоогүй зүгээо энд тэндхийн хүмүүсийн сурагаар л олсон байх цагдаа нар олж илрүүлсэн мэт худал мэдээлэл тараахаа болио