Монгол, Америк, Солонгос улсын сайд нар уулзлаа

Тус уулзалт нь төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон Засгийн газар хоорондын хуралдааны хэсгээс бүрдэв. Монголын эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, боломж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл солилцжээ.

Засгийн газар хоорондын хуралдаанаар гурван тал дэлхийн чухал ашигт малтмалын эрэлтэд Монгол Улсын гүйцэтгэж болох үүрэг, ач холбогдлыг онцолсон юм. Талууд чухал ашигт малтмалтай холбоотойгоор харилцаа холбоогоо хялбарчлах, мэдээллээ солилцох, хамтарсан санаачилга, төсөл хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Засгийн газар тус бүр мэргэжилтнүүд томилж, уулзалтын гол сэдвүүдийн дагуу стратегийн боломжуудыг эрэлхийлнэ гэдэгт гурван тал санал нэгдсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. ФернандезАНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез

Энэхүү гурван талт уулзалт нь дэлхий дахинаа илүү найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгоход түнш орнуудынхаа оролцоог дэмжих зорилго бүхий АНУ-ын дипломат хүчин чармайлтын жишээ юм.

Эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, цэвэр эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бид нэгдэх нь чухал. Цэвэр эрчим хүч, бусад технологийг үйлдвэрлэхэд шаардлагатай, чухал ашигт малтмалын эрэлт ойрын жилүүдэд хурдацтай нэмэгдэнэ.

БНСУ-ын Гадаад хэргийн хоёрдугаар дэд сайд Ли До ХунБНСУ-ын Гадаад хэргийн хоёрдугаар дэд сайд Ли До Хун

БНСУ-ын тэргүүлэх гишүүнээр байдаг Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэл (MSP) зэрэг санаачилгуудаар дамжуулан АНУ улс орнуудад геологийн нөөцөд суурилсан эдийн засгийн хөгжлийн үр ашгийг бүрэн хүртэхэд дэмжлэг үзүүлж байна.

Чухал ашигт малтмалын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг хурдасгах замаар дэмждэг. Ингэхдээ Засгийн газар, хувийн хэвшлээс нэмүү өртгийн сүлжээг бүхэлд нь хамарсан хүчин чармайлт гаргаж, байгаль орчин, нийгэм, засаглалын хамгийн өндөр стандартыг дагаж буй стратегийн боломжуудыг олж тогтоож байна.

Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *