Наадам зохион байгуулах, оролцох хүмүүс Хүй долоон худагт шинжилгээ өгч, гурав хоног байрлана
Улсын баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Үндэсний их баяр наадам хуулийн дагуу жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулагддаг. Энэ жил Засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах ажил эхэлж байна.
Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнүүд тусдаа ойлголт. Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээг бүтэн жилийн турш явуулна. Үндэсний их баяр наадам бол гурав хоногийн хугацаанд явагддаг.
Өмнөх жилүүдэд наадмын төсөв дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулагдаж байсан. Энэ жил энэ төсвөөс хэтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.
10 тэрбумын төсөв нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн төсөв гэж ойлгож байгаа. Энэ бол баяр наадам тэмдэглэх мөнгө биш.
Хүй долоон худагт наадам зохион байгуулах болон наадамд оролцох хүмүүс тэндээ шинжилгээ өгч сөрөг гэсэн хариутайгаа гурав хоног байрлаж, наадмынхаа үйл ажиллагаанд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Вакцинд хамрагдсан эсэхийг шалгуур болгож харна. Байгууллагуудаас гэрээгээр болон хувийн бэлтгэлээр хоол хүнсний асуудлаа хангана” гэжээ.
Currently it looks like BlogEngine is the preferred blogging platform available right
now. (from what I’ve read) Is that what you’re using on your blog?
This piece of writing presents clear idea designed for the new people of blogging, that genuinely how
to do blogging and site-building.
my blog – endoboost for men reviews
Excellent beat ! I would like to apprentice while you amend your
site, how can i subscribe for a blog website? The account helped me a acceptable deal.
I had been tiny bit acquainted of this your broadcast offered bright clear idea