“15 шаардлагад үр дүн гаргана гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье, цаг хугацаа харуулна”
Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, шийдвэрээ танилцуулж байна. Тодруулбал, Засгийн газар төв талбайд болж буй жагсагчдаас тавьж буй шаардлагуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд болж буй үнийн өсөлтийн эсрэг залуучуудын хийж буй жагсаалд оролцогчидтой уулзаж, тэдний хүсэлтийг шуурхай шийдвэрлэхээр амласан билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Саатуулсан бүх хүнийг сулласан, дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэж амласан. Авилга, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг “ял наймаалцах” хэлбэрээр шийдэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Төрийн албан хаагчдын тансаглалыг зогсооно. Том оврын автомашиныг Улаанбаатар хот дотор ашиглахгүй байх, албан хаагчдын тасалгаанд метр, квадратын хязгаар тогтоож ажиллана. Засгийн газар иргэдийнхээ тавьсан 15 шаардлагыг 11-ийг бие даан шийдвэрлэх боломжтой. Үндсэн Хуулиа хүндэтгэж тайвнаар эвлэлдэн нэгдэж чадсан шигээ тайвнаар тарахыг хүсье. Та бүхний 15 шаардлагад үр дүн гаргана гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье. Цаг хугацаа харуулна” гэв.
ШУУД ҮЗЭХ: