Дэлхий | Интертайнмэнт | Мэдээ
Энэтхэгт 500 тонн жинтэй гүүр хулгайлсан хэрэг гарчээ
Энэтхэг улсын цагдаа нар 20 метр урт, 500 тонн жинтэй гүүр хулгайлсан этгээдүүдийг хайж байгаа аж. Сэжигтнүүд засгийн газрын ус, усалгааны албанд ажилладаг гэж худал хэлж, гүүрийг нураан авч явжээ. Тус гүүр Энэтхэгийн зүүн бүсэд оршдог Патна хотоос 150 километрийн зайтай Ротас дүүрэгт байрладаг байсан юм.
Тэрхүү гүүрийг 45 жилийн өмнө барьсан бөгөөд хэрэглэхээ больсон тул Амиявар тосгоны оршин суугчид засгийн газрын ус, усалгааны албанд нурааж өгөхийг хүссэн аж. Тус тосгоны оршин суугч Ганди Чаудхари “Reuters” агентлагт хэлэхдээ “Хүмүүст хүнд машин механизмтай ирээд хоёр өдрийн турш гүүрийг нураасан” гэсэн аж.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ