Украин улс Их долоогоос 50 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
Володимир Зеленьскийгийн эдийн засгийн зөвлөх Олех Уценко төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Их долоон орноос 50 тэрбум ам.долларын тусламж хүссэн байна. Мөн Украин дайнтай холбоо бүхий төсвийн алдагдлаа тэг хүүтэй бонд үүсгэж нөхөх талаар авч үзэж байгаа аж.
Дайны улмаас Украины эдийн засаг энэ жилийн эхний хагаст 16 хувиар багассан байна. Украины эдийн засгийн яам энэ сарын эхээр мэдэгдэл хийхдээ ОХУ-ын эзлэн түрэмгийлсэн үйлдлийн улмаас 2022 онд Украины эдийн засаг 40 хувиар буурч магадгүй гэжээ. Харин ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин 2022 онд Оросын эдийн засаг арваас дээш хувийн уналтад орно хэмээн таамагласан байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ