Төрийн банкны хамт олонд “Талархал” гардууллаа
Төрийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчиноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй бизнесийг дэмжихэд онцгой анхааран ажилладаг билээ.
Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Хатан Туул голоо хамгаалах үйлсэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулж, төрийн болон төрийн бус байгууллагыг манлайлан, өөрсдийн оролцоогоор Хатан Туул голын сав газарт их цэвэрлэгээг хийсэнд талархал илэрхийлж, БОАЖЯ-ны харъяа Туул голын сав газрын захиргаанаас Төрийн банкны хамт олонд “ТАЛАРХАЛ”-ыг гардууллаа.
Төрийн банкны хамт олон өнгөрсөн амралтын өдөр “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ-2022” аяны хүрээнд Монгол улсын 21 аймаг 331 сум, нийслэлийн Туул гол, Сэлбийн голын сав газарт цэвэрлэгээг зохион байгуулж 6,000 орчим га газрын 735 тонн буюу нийт 400 орчим автомашин хог хаягдлыг ачуулжээ.
Төрийн банк нь Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд “Үр хойчдоо ногоон дэлхийг үлдээе” гэж уриалж байгаа юм.
Түүнчлэн байгальд ээлтэй, цаас ашигладаггүй цахим технологийг эрчимтэй хөгжүүлж, хамгийн, хамгийн хялбар “Гялсбанк” үйлчилгээг харилцагчиддаа санал болгохын зэрэгцээ ногоон бүтээгдэхүүн үйлчилгээгээ төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарахаа Төрийн банкны зүгээс онцолсон байна.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа