“Эрдэнэс Тавантолгой” “Энтрепренер-2021”-ийн Гран пригаар шалгарчээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-ын “Энтрепренер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Гран при шагнал хүртсэн болон оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан компаниуд МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш компанийн тугаа мандуулдаг.
Энэ дагуу “Энтрепренер-2021”-ийн Гран пригаар шалгарсан “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр МҮХАҮТ-ын гадна тугаа мандууллаа. Мөн Ази Номхон Далайн бүсийн ХАҮТ-ын нэгдсэн холбоо (CACCI)-ны шагналт “Петровис групп” ХХК, оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, ХААН банк, “Мобиком корпораци” ХХК, “Грийн групп” ХХК, “Сүү” ХК, “М Си Эс-Кока кола” ХХК, “Номин холдинг” ХХК, “Ханбогд кашмир” ХХК-ийн тугийг мандууллаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments