|

“УБТЗ” ХНН: Нэгдүгээр сард 2.9 сая тонн ачаа тээвэрлэлээ

“УБТЗ” ХНН энэ оны нэгдүгээр сард 2.9 сая тонн ачаа тээвэрлэв. Үүний 1.2 сая тонныг орон нутгийн нүүрсний тээвэр эзэллээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж байгаа нь ийнхүү орон нутгийн нүүрс тээврийн хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.

Үлдэж буй саруудад тогтмол ийм хэмжээтэй тээвэр хийнэ гэж тооцвол 2024 оны жилийн эцэст ачаа тээврийн хэмжээ 34 сая тоннд хүрэх боломжтой юм. Жилийн бүрийн нэгдүгээр сард ачаа тээврийн хэмжээ буурах хандлагатай байдаг ч энэ жил эсрэгээрээ өссөн нь хөрш улсуудын худалдаа нэмэгдэж, ачааны шинж чанар өөрчлөгдсөнтэй холбоотой аж.

Мөн өвлийн улирал, баяр ёслолын өдрүүдэд тээврийн хэмжээ буурах хандлагатай байдаг байсан нь өөрчлөгдөж, ямар ч үед жигд байх болжээ. Тухайлбал, ОХУ өөрийн экспортыг нэмж, мөн БНХАУ-аас худалдан авдаг бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өссөн байна. Энэ бүхэн нь манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх сайн талтай. Урд хөрш БНХАУ-ын уул уурхайн түүхий эдийн худалдан авалт нэмэгдсэн нь экспортын тээврийг ч дэмжиж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *