Яг одоо “Хүүхдийн парк”-д уулзацгаая!
Хүүхэд багачуудын хувьд 6-р сарын 1 хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр нь байдаг. Голомт банк жил бүрийн энэ өдөр бяцхан харилцагчдадаа зориулсан хөнгөлөлт, урамшуулал, арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Харин энэ жилийн хувьд хүүхэд, багачуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг бяцхан харилцагчдадаа илүү ойроос хүргэхээр 05.31 болон 06.01-ний өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд “Хүүхдийн парк”-д Голомт банкны нээлттэй асрыг ажиллуулж байна.
Голомт банкны асраар зочлон Алтантүлхүүр болон Хүүхдийн мөнгө хадгаламж шинээр нээх, хүүхэд, залуучуудад зориулсан хамгийн өнгөлөг the Color картыг газар дээр нь захиалах боломжтой. Бид дээрх үйлчилгээг авсан хүүхэд бүрд Паркад ҮНЭГҮЙ ТОГЛОХ ЭРХ болон ЗАЙРМАГ бэлэглэх болно. Үүнээс гадна нүүрний арт зуруулах, буддаг хана дээр өөрийн бүтээлийг урлах, үлгэрийн баатруудтай зураг даруулах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг багачууддаа зориулан бэлдээд байна.
Мөн 05.26-05.31-ний хооронд салбарт болон интернэт банк ашиглан Алтантүлхүүр, Хүүхдийн мөнгө хадгаламждаа 100,000₮-өөс дээш дүнгээр орлого хийсэн болон хадгаламж шинээр нээсэн хүүхдүүд та бүхэн Паркад үнэгүй тоглох эрхээ яг одоо манай асар дээр ирж аваарай.
Голомт банкны асар Хүүхдийн парк доторх “Castle”-ийн баруун талд байрлаж байгаа тул хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг манай асраар үйлчлүүлж, банкны үйлчилгээ авангаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг урьж байна.
Харин Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сонирхсон зүйлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон авна уу.