Гуравдугаар сарын 1-нээс өмнө 21 аймаг, есөн дүүрэгт УИХ-ын сонгуулийн хэсэг байгуулна

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 13.1-т “Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана” хэмээн заасан. Үүний дагуу 21 аймаг, есөн дүүргийн ИТХ энэ сард багтаан сонгуулийн хэсгийг байгуулах ёстой.

Сонгуулийн ерөнхий хороо үүнтэй холбогдуулан 21 аймаг, есөн дүүргийн ИТХ болон Засаг даргын Тамгын газарт сонгуулийн хэсэг байгуулахдаа хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлжээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *