“Багануур“ ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулууны хэргийг АТГ-т шилжүүлжээ

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байсан. Тэгвэл уг хэргийг АТГ-т шилжүүлсэн байна.

Тодруулбал, түүнийг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 8 тэрбум болгон шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн үзсэнээр шалгаж эхэлсэн байдаг. Мөн “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг өөрсдийн барьсан “Алтаргана” хотхоны орон сууцаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд хамтатган шалгаж буй.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *