Хуурамч мэдээлэл, контентын хулгайтай хамтран тэмцэнэ
Мэдээллийн цахим сайтуудын анхдагч “News” агентлагийн 15 жилийн ойн хүрээнд цахим хэвлэлийнхний дунд “Хандалтын сэтгүүл зүйгээс хариуцлагатай сэтгүүл зүй” форумыг өнгөрсөн Баасан гаригт зохион байгууллаа.
Уг форумд нийтдээ 60 орчим сайт, мэргэжлийн холбоод, Их дээд сургуулиудын багш, судлаач, хуульчид оролцож “Сошиал ба сэтгүүл зүй”, “Редакцитай сайтуудын үүрэг”, “Контентын хулгай ба өмч”, “Улс төрийн намын харъяалал”, “Хэвлэлийн алба ба халаасны сайтууд” гэх үндсэн таван сэдвийн хүрээнд хуурамч мэдээлэл болон контентын хулгай, халаасны сайттай хэрхэн тэмцэх, редакциуд хүний нөөцийн дутагдалд орж буй шалтгаан болон редакциуд бодлого зарлах хэрэгтэй юу гэх асуудлаар санал бодлоо солилцсон юм.
Уг форумд оролцсон цахим хэвлэлийнхнээс гарсан 60 гаруй саналд санал асуулга явуулж, цаашид редакциуд хамтран ажилах, ажлын хэсэг байгуулж, эрх зүйн зохицуулалттай болохыг олонх нь дэмжсэн юм.
Эх сурвалж : NEWS.MN