|

Украин Европын Холбоонд элсэх явц хэдэн арван жил шаардана

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины Европын Холбоонд элсэх хүсэлтийг хүлээн авах явц хэдэн арван жил шаардана гэж хэлжээ. Тэрбээр Страсбург хотод Европын Холбооны парламентын өмнө үг хэлж байхдаа элсэх хүсэлтийг шийдвэрлэх хооронд Украин өөр нэгэн Европын нийгэмлэгт нэгдэж болно гэсэн байна.

Макрон Европын Холбооны гишүүн болон нарийн шалгууруудыг цуцлан, Украиныг түргэн шуурхай элсүүлсний оронд өөр нэгэн Европын нийгэмлэг үүсгэхийг санал болгожээ. Тэрбээр нэмж хэлэхдээ шинэ Европын нийгэмлэг үүсгэх нь газаргүйн хувьд Европт оршдог, үзэл бодол нэг орнуудтай холбогдох нэг арга болно гэсэн юм. Украин ЕХ-нд элсэх хүсэлтээ дайн эхэлснээс дөрвөн өдрийн дараа хүргүүлсэн билээ. Тус улс даваа гарагт (2022.05.09) гишүүн болох хүсэлтийн хоёрдугаар шатны бичиг баримтуудыг амжилттайгаар илгээсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *