ТӨРИЙН БАНК БШУЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор зургаан банктай хамтран “Багш” картын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк БШУЯамны санаачлагыг дэмжиж санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд багш нар болон боловсролын салбарын албан хаагчдад банкны зүгээс хэрэгцээт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг, уян хатан нөхцөлтэйгөөр илүү ойртуулж, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажиллах юм.
Санамж бичгийг үзэглэх ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон хамтран ажиллах зургаан банкны төлөөлөл оролцсон бөгөөд Төрийн банкыг төлөөлж захирал А.Ганбаатар тус санамж бичигт гарын үсэг зурлаа.