“Samsung” шинэ үеийн технологиудад 356 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

“Samsung” групп ирэх таван жилд хагас дамжуулагч,био эм зүй гэх мэт шинэ үеийн технологиудад 450 их наяд воны (350 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийхээ зарласан байна. Ийнхүү хөрөнгө оруулснаар электрон барааны чип гэх мэт стратегийн хувьд чухал салбаруудад урт хугацааны өсөлт үзүүлэхэд тус болно гэж үзэж байгаа аж.

Нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь Өмнөд Солонгосын салбарт хийгдэх юм. “Samsung Electronics” нь дэлхийн хамгийн том санах ойн чип үйлдвэрлэгч компани бөгөөд хагас дамжуулагч чипийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулдаг билээ. Дотооддоо чип болон био технологид хөрөнгө оруулснаар Өмнөд Солонгосын эдийн засгийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тус групп үзэж байгаа аж. 356 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь шинээр 1.07 сая ажлын байр бүтээнэ хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *