Эмээлт дэх 30 гаруй мах бэлтгэх үйлдвэрийг лацдаж битүүмжилжээ
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон хэрэг ил болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд гомдол МХЕГ-аас Эмээлт дэх бусад 30 гаруй мах бэлтгэх үйлдвэрт хяналт шалгалт хийсэн байна.
Эмээлтэд байрлах мах боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн шалгалтаар үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, хаяг, шошго тодорхойгүй, гарал үүсэл нь тодорхой бус хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас нийт нэгжүүдэд хийсэн хяналтын дүн мэдээг урьдчилсан байдлаар дараа өгөх гэнэ.