Шотланд хосууд 60 жилийн турш хамт амьдарсны эцэст гэрлэжээ

91 болон 89 настай Шотланд хосууд 60 жилийн турш хамт амьдарсны эцэст хуримын ёслолоо хийсэн байна. Алекс Хэмилтон болон Жэйн Хэмилтон нар анх 1956 онд Их Британийн Бирмингем хотод анх танилцжээ. Тэд үүнээс зургаан жилийн дараа Эдинбург хотод хамт амьдрахаар шийдсэн байна.

Үүнээс хойш хосууд хамт амьдарсан ч хуримын ёслолоо хийгээгүй явсаар иржээ. Тэгвэл хосууд өнгөрсөн бямба гарагт (2022.05.21) Тилликолтри тосгонд албан ёсоор хуримласан байна. Хосууд хуримын ёслол нь төгс болсон хэмээсэн бөгөөд ирэх сард бал сарын аяллаа хийхээр төлөвлөж байгаа аж. Алекс “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Би Жэйнийг анх хараад л миний хайж явсан эмэгтэй байна гэдгийг мэдсэн. Өмнө нь бид гэрлэх талаар ганц хоёр удаа ярилцаж байсан ч тухайн үедээ ажилдаа дарагдсан завгүй байсан” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *