Б.Болор-Эрдэнэ: Иргэд И-Монголиагаас эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хардаг болно

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

Тэрээр  “Манай улсын кибер аюулгүй байдал эмзэг байгааг нуухгүй. Иргэд олон хаягтаа нэг л нууц үгийг ашиглаж, цахим халдлагад өртсөөр байна. Зургаадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд 660 үйлчилгээ цахимжаад байгаа.

Иргэдээс хамгийн их гомдол ирж буй үйлчилгээг цахимжуулна. Тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80,100 орчим иргэн тоон гарын үсэг авсан.

Эмнэлгүүд, банкууд иргэдийн их хэмжээний мэдээллийг авдаг.  Төрийн байгууллагуудын дундаа хэрэглэдэг ХУР, ДАН системүүдийг шинэчилж байна.

Эрүүл мэндийн салбар их онцлогтой. Том системүүд ашигладаг. Иргэд И-Монголиагаас эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хардаг болно. Энэ төслийг Дэлхийн банкны  19 сая ам.долларын санхүүжилтээр хөгжүүлж байна.” гэв.

Similar Posts

One Comment

  1. халтараа хүний хийж байгаа ажлыг өөрөө хийсэн юм шиг ярихаа болино уу. данхын гичий чинь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *