Б.Болор-Эрдэнэ: Цахим боловсролын үндэсний хөтөлбөрийг зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилснаар “Хүүхдэд ээлтэй монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган Төрийн ордонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын болон иргэний нийгмийн байгууллага хамтран зохион байгуулж байна.
Чуулганд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хүүхдийн элч, эрдэмтэн, судлаачид, аж ахуй нэгж байгууллагын 650 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд салбар салбартаа хүүхдэд ээлтэй үйл ажиллагаануудыг чиглүүлэн ажиллаж байна. Уг үйл ажиллагаанд салбар салбараас хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын талаар баримталж буй бодлого арга хэмжээг танилцууллаа. Тухайлбал,
Цахим хөгжил, харилцаа холбооны төрийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ: Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл ба цахим орчин Дэлхий цахилгаан холбооноос гаргадаг судалгаанаас харахад дэлхийн нийт ххүн амын 62,5 хувь интернет хэрэглэж байгаагаас 71 хувь нь хүүхэд залуучууд байна. Мөн Юнескогоос 28 улсын эцэг эхчүүдээс авсан судалгаанаас харахад нийт хүүхдүүдийн 17 хувь нь хамгийн багадаа цахим хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаанууд байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийлэл, бие эрхтэний наймаа, бэлгийн мөлжлөг зэргийг 2030 он гэхэд огт байхгүй болгон гэсэн зорилго дэвшүүлсэн. Энэхүү зорилгод цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал ороогүй бөгөөд олон улсын хэмжээнд ч цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал хангалтгүй байгаа нь харамсалтай байна. Монгол улсын хувьд нийт интернет хэрэглэгчдийн 70 орчим хувь нь хүүхэд залуучууд байдаг. Нийт хүүхдүүдийн 85 хувь нь өдөрт 2-3 цагийг интернет ашиглаж өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Монгол улсад 3 хүүхэд тутмын нэг нь цахим орчны хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байна. Иймээс та бид үүсээд буй ийм асуудлуудад улам илүү анхаарал хандуулж хамтран ажиллах шаардлагатай байна. 2022 онд цахим орчинд хүүхэд хамгаалах тухай баримтлах чиглэлийг харилцаа холбоо мэдээлэл технологийн газар байхдаа гаргасан. Мөн цахим хөгжлийн яам цахим орчинд хүүхэд хамгаалал сэдвээр салбар дундын хэлэлцүүлгийг 4 сарын 27-ны өдөр зохион байгуулж уг хэлэлцүүлгийн хүрээнд цахим орчин дахь хүүхэд хамгааллын зөвлөмжийг гаргасан байгаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам 6 сарын 10-аас эхлээд Цахим боловсролын үндэсний хөтөлбөрийг БСШУЯ-тай хамтран зохион байгуулах гэж байна. Энэ бол үндэсний хэмжээнд хүүхэд залуучууд мөн цахим боловсролоос орхигдож байгаа зорилтот бүлгүүдэд цахим боловсролыг олгох, хаанаас өөртөө хамгийн хэрэгтэй мэдээллийн хүлээн авч болох вэ? цахим орчинд өөрийн мэдээллийн хэрхэн яаж хамгаалах вэ? Цахим орчинд хүүхдээ яаж хамгаалах вэ? гэдэг асуудлуудыг энэ цахим боловсролын үндэсний хөтөлбөрөөр бид иргэддээ мэдээллүүдээ системтэйгээр хүргэх ийм ажлыг зохион байгуулах гэж байна. Тэгэхээр энд хүүрэлуэн ирсэн хүүхдийн төлөө, хүүхэд хамгааллын төлөө, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажилладаг та бүхэн бидэнтэй хамтран ажиллаарай гэж урьмаар байна. Хүүхдэд ээлтэй цахим орчинг бий болгоё гэж уриалмаар байна” гэв.
Г.ОЮУНТУЯА