Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ
Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай www.itoim.mn сайт мэдээлжээ.
Тодруулбал, Гашуунсухайт дахь бөмбөлгүүдэд түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн шинжилгээний багийнхан “Ковид 19”-ийн болон бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээг хийж байгаа аж. Шинжилгээний хариуг баталгаажуулахаар ХӨСҮТ-өөс шинжилгээний баг Гашуунсухайт руу хөдөлжээ.
Эх сурвалж: www.itoim.mn