ЦУОШГ: Хоёрдугаар сарын 27-ноос хүйтний эрч чангарна

“Маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар чангарна. 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ. 26-нд Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд Төв, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна” гэдгийг цаг  уурын байгууллагаас мэдээллээ.

Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар орох цас 26, 27-нд голдуу нутгийн хойд хэсгийг хамарна. Хүч султай цасан шуурганы үзэгдэл болно. Шинийн 3-ны өдөр мөн цасан шуурга болсон. 25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийн замд зорчиход хүндрэл үүснэ. Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар сулраад 27-ноос эргээд хүйтэрнэ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *